МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжиллаа


МАН-ын 30 дугаар их хурал өнөөдөр “Улаанбаатар палас”-ын танхимд боллоо. Хуралдааны үеэр тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгохыг төлөөлөгчдийн олонх дэмжиж, батламжлав. Хурлын үеэр МАН-ын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд 1450 төлөөлөгчийн 99.7 хувь нь дэмжив. Энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, төлөөлөгч, гишүүдэд талархал илэрхийлээд, “МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээж чадсан шиг шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнолын зууныг эхлүүлэх, зургаан чиглэл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж улс төрийн шийдвэр гаргасанд, намын дэвшилтэт шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж тогтоол баталсан эрхэм төлөөлөгчид та бүхэндээ талархаж байна. Уурхайн тосгонд өвөө, өрх толгойлсон эхдээ дэм болох гэж явсан хүү улс төрийн ууган хүчний дарга, Ерөнхий сайд болох боломж тохиолоо. Энэ бол ардаар овоглосон, залуусаа дэмжиж чаддаг Ардын намын үнэт зүйл. Зуун жил өнгөрсөн ч шинэчлэгдэж чаддаг гэдгийг харуулах нотолгоо. Улс төрийн эрх мэдэл, зоримог шийдвэр гаргаж ажиллах боломж надад ирлээ. Итгэлийг зүтгэлээр хариулж өөрт байгаа бүх боломжоо дайчлах болно. Цар тахлын хүндрэлийг даван туулж шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж их бүтээн байгуулалтыг эхлүүлье” хэмээсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.