СӨБ-ын багш, удирдлагуудад арга зүйн дэмжлэг үзүүллээ


Увс: "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд үзүүлэх дэмжлэг" уулзалт зөвлөгөөн Улаангом сумын 6-р цэцэрлэгийн сургалтын танхимд боллоо. Тус уулзалтын зорилго нь цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудад сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд баримтлах чиглэл, хүүхдийн хөгжлийн үнэлгээний хэрэгжилтэд тулгамдаж буй асуудалд аргазүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байв. Энэ үеэр Боловсролын хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан Эрдэм шинжилгээний ажилтан Г.Монголхатан нарын албаны хүмүүс илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Уг үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус өмчийн 25 цэцэрлэгийн 65 багш, удирдах ажилтан хамрагдсан юм. Уулзалт зөвлөгөөний үр дүнд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхдийн хөгжилд гарч буй ахицыг илрүүлэх, явцын болон үр дүнгийн үнэлгээ хийх арга зүйд сургуулийн өмнөх боловсролын багш, удирдлагууд суралцаж, нэгдсэн ойлголттой боллоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.