Малчид-ирвэс хоорондын "зөрчил"-ийг бууруулж ажиллана


Увс:Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зохицуулагч Д.Энхбилэг, ДБХС-гийн Хууль эрх зүйн мэргэжилтэн С.Бат-Өлзий нарыг Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо. “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл нь Увс аймгийн Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан, Ховд сумдад хэрэгждэг. Тус төслийн зорилго нь нутгийн иргэд болон малчдын оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг сайжруулахад чиглэдэг байна. Мөн ирвэс-малчид хоорондын "зөрчил"-ийг бууруулах, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаардаг аж. Энэ асуудлыг уулзалтын үеэр хоёр талаас нухацтай ярилцаж, цаашид авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.