“Омикрон” вакцинд тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй


“Омикрон” хувилбар “COVID-19”-ийн вакцинуудад тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй байна гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс пүрэв гарагт мэдээлжээ. “Одоогоор хуримтлуулсан мэдээллээс үзэхэд шинэ хувилбар вакцинд илүү тэсвэртэй гэж дүгнэхэд эрт байна” гэж Ж.Кастекс Францын баруун өмнөд нутгийн Ангулем хотын эмнэлэгт очсоныхоо дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Ерөнхий сайдын мэдээлснээр, шинжлэх ухааны холбогдох судалгааны эхний үр дүнгүүд 10-15 хоногийн дотор гарах төлөвтэй байна. Тэрбээр “COVID-19”-ийн вакцинд хамрагдахын ач холбогдлыг мөн цохон тэмдэглээд, Францын хүн амын 90 хувь нь “ойрын өдрүүдэд” эхний тунд хамрагдах төлөвтэй байна гэв. Мөн Францад халдварын тав дахь давлагаа эхлээд байгааг онцлоод, өмнөхөөс илүү их хохирол учруулах төлөвтэй байгааг анхааруулжээ. Тухайлбал, одоогийн байдлаар халдварын үзүүлэлтүүд бүгд өсөх хандлагатай байгаа бөгөөд шинэ тохиолдлын тоо долоо хоногт 60 хувиар өсөөд байгаа аж. Түүнчлэн Засгийн газар олон нийтийг түгшээж буй “омикрон” хувилбартай холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Францад пүрэв гаргийн байдлаар шинэ хувилбараар халдварласан дөрвөн тохиолдол илрээд байгаагаас бүгд Африкийн орнууд руу зорчсон байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.