“Хар сарнай” хамтлагийн Амарааг зодсон хэргийг ОХУ-ын элчин үгүйсгэжээ


Оросын “The Moscow Times” сайт Монголын рэппер С.Амармандахыг Оросын элчингийн ажилтан зодсон хэргийн талаар мэдээлжээ.

 

Мэдээнд өгүүлснээр нэгэн баяр ёслолын арга хэмжээний үеэр үндсэрхэг үзлээрээ алдартай Амармандах Оросын зочдыг “Хайл Гитлер!” хэмээн мэндэлж угтсанаас бүх зүйл эхэлсэн гэнэ.

Арга хэмжээний дараа Оросын элчингийн нэгэн ажилтан Амараад довтолж, толгойг нь лонхоор цохисон байна. Рэпперийг газарт унахад бүлэг хүмүүс ухаан алдтал нь өшигчиж зодсон гэнэ. Удалгүй хамгаалалтын ажилтнууд тэднийг салгаж байгаа нь камерт бичигдэж үлджээ.

Монголын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар зарим нь Амарааг эрчим эмчилгээ хийлгэж, бие нь тааруу байгаа гэсэн бол зарим нь хамар нь хугарснаас өөр гэмтэлгүй байгаа гэсэн байна. Энэ талаар Улаанбаатарт суугаа ОХУ-ын элчин сайдын яамнаас тодруулахад “Бидэнд байгаа мэдээллээр бол энэ нь үндэслэлгүй цуурхал. Яагаад ийм мэдээлэл гарах болсныг шалгаж байна” гэжээ.

 

Эх сурвалж: ikon.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.