Хот тохижилтын төвийн хамт олон цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа


Хөвсгөл : Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон өнөөдөр Чингүнжавын талбайд жагсаж цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Тэд хамгийн хүнд нөхцөл ажилладаг боловч цалин мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас аймаг орон нутгийн удирдлагуудад цалингаа нэмэх хүсэлтийг хүргүүлсэн байна. Тус хүсэлтийн хариуг энэ сарын 2-нд авах байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу шийд ирээгүй тул ийнхүү тайван жагсаал хийж байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан хуралдаж ирэх оны төсвийн төсөл батлах юм. Иймээс өнөөдрийн тус асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон хүсэж байгаа аж. Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид доод тал нь 395 мянгаас 410 мянган төгрөгний цалин авдаг бөгөөд зээл авах гэхээр цалингийн хэмжээ хүрдэггүй, амьдрал хэцүү байгааг хэлж байлаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.