Ирэх жил Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг эхлүүлнэ


Орхон:Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх 2021 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 88.1 хувийн гүйцэтгэлтэй буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэж, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа. Ирэх жилийн төлөвлөгөөнд: -Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлэх -Нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлэх 15 өрх -Зорчигч тээврийн үйлчилгээний нэгдсэн “Авто буудал” байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах -Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах, татан зайлуулах менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх -Орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, гэр хорооллын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, ТЭЗҮ-г боловсруулах -“Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим сургууль“ программыг нэвтрүүлж, сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгож, сургалт, хүмүүжил, төлөвшлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо, хяналтыг сайжруулах -“Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг цахимаар хянах боломжийг бүрдүүлэх программ хангамжийг нэвтрүүлэх -Цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн эрсдэлт бүлэгт үзүүлэх тусламж үйлчилгээнд зорилтот бүлгийн 40 хувийг хамруулсан байх -Коронавируст халдварын дараах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрөл, материаллаг баазыг нэмэгдүүлж иргэдийг эрүүлжүүлэх, урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээнд нийт батлагдсан тохиолдлын 50 хувийг хамруулсан байх зэрэг ажлууд багтжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.