2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах жил" болгон зарлалаа


Өвөрхангай: Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил болгон зарлалаа. Аймгийн ЗДТГ-аас 2022 онд хэрэгжүүлэх “Зорилтот жил”-ийн нээлттэй санал асуулгыг иргэдийн дунд явуулахад дийлэнх нь агаар, орчны бохирдлыг бууруулахад онцгойлон анхаарч ажиллахыг хүссэн байна. Аймгийн хүн ам, айл өрхийн тоо өсч, тэр хэрээр хог хаягдал, орчны болон агаарын бохирдол нэмэгдэн байгаль орчинд төдийгүй аймаг орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг хурлаар онцоллоо. Тиймээс хог хаягдал, хөрс, агаарын бохирдолтой тэмцэж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд бүх нийтээрээ хүчээ нэгтгэж ажиллах шийдвэрийг гаргав.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.