Барилгын цэргийн 342 дугаар анги байгуулагдана


Архангай: Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа. Барилгын цэргийн 342-р анги Архангай аймагт байгуулагдахаар болж, Захирагч, удирдлагууд нь томилогджээ. 342 дугаар ангийн Захирагчаар Архангай аймгийн уугуул дэд хурандаа Д.Зоригтсайхан томилогдсон байна. Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Тамгын дарга Ц.Бадрах тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, цэргийн ангийн талаарх мэдээллийг танилцуулж, харилцан санал солилцжээ. Бүтээн байгуулалт, экологийн чиглэлээр дагнасан тус ангийн үйл ажиллагаа ирэх оноос эхлэх юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.