Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдэд санал авах ажиллагаа эхэллээ


Сэлэнгэ:Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавьж ажиллах үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-д нэр дэвших иргэдийн хүсэлт, материалыг өнгөрсөн 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авчээ. Энэ хугацаанд “Иргэний зөвлөл”-д нэр дэвших хүсэлтээ 8 иргэн ирүүлсэн байна. Эдгээр иргэдэд холбогдох журмын дагуу нэр дэвшсэн иргэдийн нэрсийн жагсаалт, товч намтрыг цагаан толгойн үсгийн дарааллаар цахим хуудсаараа дамжуулан иргэдэд ил тод тавьж, санал авах ажлыг 15 хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавьж ажиллах үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-д С.Баяржаргал, Д.Бүрэнтөгс, Ч.Даваадорж, Г.Дамдинсүрэн, Т.Доржсүрэн, А.Отгонбаяр, Ц.Отгонбаяр, Ж.Оюунбадам нарын Сүхбаатар сумын харьяат найман иргэд хүсэлтээ өгчээ. Иргэд олон нийтийн зүгээс дээрх нэр дэвшигч иргэдийн товч намтартай танилцан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавьж ажиллах үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийн гишүүн болгон ажиллуулахаар дэмжиж буй хүнийхээ нэрийг бичиж саналаа өгөхийг уриаллаа. Зохион байгуулах комиссын зүгээс цахим хуудсаар ирүүлсэн санал, сумын ИТХ, багийн ИНХ-аас ирүүлсэн саналыг нягтлан үзэж, хамгийн их санал авсан дарааллаар 5-7 нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргаж, холбогдох материалын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэн ажиллаа ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.