Аймгийн ИТХ-ын бодлогын хороод хуралдаж байна


Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан маргааш хуралдана. Энэхүү хурлаар хэлэлцэгдэх асуудлаар аймгийн ИТХ-ын Бодлогын хороод өнөөдөр хуралдаж байна. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн бодлогын хороо Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж байна. Харин Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хамарсан 100 га талбай бүхий газрын Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэлэлцүүлэх тухай. Мөн “Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах тухай, Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн санал дүгнэлт гаргаж, маргааш болох аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.