ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилов


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн шүүгч бус гишүүндээр Д.Зүмбэрэллхамыг томиллоо. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилох хуулийн зохицуулалттай. УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, таван нэр дэвшигчийн дөрвийг нь буюу Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Н.Баасанжав, Р.Онончимэг нарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохоор шийдвэрлэж, холбогдох УИХ-ын тогтоолыг баталсан юм. Иймд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилуулах асуудлыг Байнгын хороо хэлэлцэж, дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, Х.Болорчулуун, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Д.Тогтохсүрэн нарын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 40 гишүүний 29 нь буюу 72.5 нь Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилуулах Байнгын хорооны саналыг дэмжив. Иймд энэ талаарх тогтоол батлагдсаныг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уншиж танилцуулав.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.