Монгол, Германы сэргээгдэх эрчим хүчны хамтын ажиллагааг өргөжүүлэхээ нотлов


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнгөрсөн сарын 29-30-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр тэрбээр Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Петра Зигмундтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Холбооны Засгийн газар шинээр бүрдэж буйтай холбогдуулан Монгол, Германы харилцааны шинэ чиглэлийг тодорхойлох, тухайлбал эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын яриа хэлцээний механизмуудыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотлов. Дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 2-3-нд Стокхолм хотноо болж буй ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтад оролцож байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.