ГБХЗХГ-ын дарга Г.Батдоржоор ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажиллав


Говь-Алтай : Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдоржоор ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажиллалаа. Тодруулбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, ГБХЗХГ-ын зорилтот гэр бүл, жендерийн асуудал асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Санжид, ЗХГ-ын мэргэжилтэн Ц.Энхбилгүүн нар 12 дугаар сарын 1-нд Говь-Алтай аймагт ажилласан юм. Ингэхдээ тус багийнхан тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчидтай уулзан салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, санал солилцсон юм. Түүнчлэн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж мэдээлэл өгсөн тухай холбогдох албанаас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.