Өчигдөр 441 хүнээс коронавирус илэрч, гурван хүн энджээ


Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 441 иргэн коронавируст халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 383 711 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын хладвар бөгөөд 274 нь Улаанбаатар хотод, 167 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас халдварын хамгийн олон буюу 17 тохиолдол Говь-Алтай, Орхон, Завхан аймагт тус тус бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын улмаас нийтдээ 1935 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5300 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10 087 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.