Зарим гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ


Ховд аймгийн Статистикийн хэлтсээс зах, худалдааны төвд борлуулж буй зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, түүний харьцуулсан судалгаа хийжээ. Ховд аймагт өнөөдрийн байдлаар нэг кг үхрийн махны үнэ дунджаар 11 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх сарын дундаж үнээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 3.1 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн нэг кг хонины махны үнэ дунджаар 11 мянган төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 5.3 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.1 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн нэг кг ямааны махыг 10 мянган төгрөгөөр зарж байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 7.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нэг литр шингэн сүүний үнэ дунджаар 2700 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 4.8 хувь, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 7.4 хувиар тус тус өссөн байна. Одоо нэг кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 1.7 хувиар их байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.