Дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна


Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирусний урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна. Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргажээ. Судалгаагаар: Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой. Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу 1, 2-р тунгийн дархлаажуулалтад хамрагдаад 6 сараас илүү хугацаа болсон иргэд “Омикрон”-оор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2, 4 дахин хүндрэх эрсдэлтэй. “Омикрон”-ы халдварлах хурд дельтагаас 1, 3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс гэдэгт дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүсийг хамааруулан үзэж байна. Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 3-р тунд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо хэмээн УОК-ын Нэгдсэн шуурхай штаб мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.