Үндэсний бөхийн цол олголоо


Монгол улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг үндэслэн Ардын хувьсгалын 100 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн цол, чимэг олгох Үндэсний бөхийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болсон. Цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх зодоглосон. Уг барилдаан тав болон түүнээс дээш давсан бөхчүүдэд аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01-А/333 дугаар захирамжаар цол олголоо. Үндэсний бөхийн барилдаанд долоо даван түрүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Мөнхдурсгалын Төрбатад Аймгийн арслан цол олголоо. Харин зургаа давсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат Улаанбаатар төмөр замын харьяа Дархан татах хэсэг, Дархан хайрхан дэвжээний бөх Жигжидсүрэнгийн Бадралд аймгийн заан, тав давсан Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Ламчогдонгийн Мөнхтулга, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Батбаатарын Загарзүсэм нар аймгийн начин цол тус тус олгож энгэрийн тэмдэгийг гардуулаа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.