Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан болж байна


Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр 14:45 цагт эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын нийт 39 төлөөлөгчийн 38 нь оролцож байна. Ээлжит хуралдаанаар: - Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны ажлын тайлантай танилцах; - Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны биелэлтийн тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх; - Аймгийн 2021 оны төсвийн зарим зардалд өөрчлөлт оруулах; - Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын тайлан, 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлах; - Газарзүйн нэрийн сантай холбогдуулан аймгийн 99 багийн нэрийн саналыг уламжлах; - Зарим сумдын багийн хилийн заагийн асуудал; - Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай; - Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай; - Газрын төлбөр тогтоох тухай; - Орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай; - Жендерийн тэгш эрхийг хамгаалах тухай дэд хөтөлбөрийн биелэлттэй танилцах; - Аймгийн нутаг дэвсгэрийн усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай; - “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр батлах; - 2022 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөг батлах; - Аймгийн 2022 оны төсвийг хэлэлцэн батлах зэрэг 15 төрлийн асуудлыг хэлэлцэх юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.