Хүчирхийлэл хүн бүрд хамаатай


Төв: “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн бөгөөд тус аянд Монгол Улс 1997 оноос хойш нэгдэн 24 дэх жилтэйгээ золгож байна. Энэхүү аяны хүрээнд Төв, зүүн бүсийн 10 аймгийг хамруулсан бүсийн форумыг 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа. Тус форумыг Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түншлэл хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Хүчирхийлэл хүн бүрд хамаатай” уриан дор өрнүүлж байгаа юм. Бүсийн семинарын үеэр аймгууд 2021 онд хуулийн хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлгийн үеэр оролцогчид үзэл бодлоо илэрхийлэх хууль эрхзүйн орчин, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх арга зүй гэх мэт асуудлуудын талаар чөлөөтэй ярилцаж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байлаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.