Н.Саматын “Монгол-казах, казах-монгол толь бичиг” олны хүртээл боллоо


Баян-Өлгий :Орчуулагч, сэтгүүлч Н.Саматын "Монгол-казах, казах-монгол" толь бичгийн нээлт өнөөдөр аймгийн Төв номын санд боллоо. Зохиогч сүүлийн 30 жилийн хугацаанд хийсэн орчуулгын туршлага, түүвэрлэж эмхтгэсэн материалууддаа түшиглэж уг бүтээлээ туурвисан байна. Номд тус бүр 20 мянган үгтэй монгол-казах, казах-монгол үг багтжээ. Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, сэтгүүлч Р.Шынай ерөнхий редактораар ажиллаж, шинжлэх ухааны доктор, профессор М.Зулкафиль, зохиолч, доктор, профессор Т.Султан, зохиолч, орчуулагч М.Монголхүү, зохиолч, яруу найрагч, доктор Т.Етекбай, орчуулагч, багш М.Адилбиш нарын хүмүүс хянан тохиолдуулсан байна. Монгол Улсад монгол, казах хэлний том хэмжээний толь бичиг хэвлэгдээгүй 50 гаруй жилийн нүүрийг үзсэн байна. Энэ хугацаанд өрнөсөн нийгэм, улс төрийн өөрчлөлтүүдийг дагаж шинэ ойлголт, ухагдахуун, үг, хэллэг, нэр томьёонууд олноор бий болжээ. Иймээс ард иргэдийн оюуны хэрэгцээг хангах зорилгоор энэхүү толь бичгийг зохиосон гэдгийг зохиогч онцоллоо
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.