Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсооход хүн бүхний оролцоо хэрэгтэй


Завхан: Тус аймагт үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах БАНХАР арт терапи" төсөл аймгийн төвийн ерөнхий боловсролын таван сургуульд хэрэгжиж эхэллээ. Төслийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн нээлт, төслийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага, ажилтнууд болон сургалтыг сургагч багш В.Бэрцэцэг, сэтгэл зүйч Р.Ханджамц, Г.Отгонтөгс нар гурван өдөр зохион байгууллаа. Энэ сургалтаар үе тэнгийн сургагч, менторууд бэлтгэгдэж байна. Мөн багш нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл сургалтад хамрагдаж байна. Өсвөр үеийн хүүхдүүдийн дундах дээрэлхэлтийн асуудалд анхаарлаа хандуулж хүүхэд хүүхэдтэйгээ эергээр харилцах. Багш эцэг эхчүүд хүүхэдтэй харилцах эерэг аргуудаас суралцаж байна. Мөн өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байхын тулд харилцааны ямар аргуудыг өдөр тутамдаа хэрэглэх талаар суралцлаа. Монгол улсад өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас болж амиа хорлох явдал их гарч байна. Дээрэлхэлтийг зогсооход хүн бүхний оролцоо хэрэгтэй гэдгийг дээрх сургалтад оролцогчид суралцаж, хүүхдүүдэд эерэг хандлага нөлөөллийг хүргэх юм гэж аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.