Залуу гэр бүлд тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ


Завхан:Тус аймагт “Тогтвортой амьдрал-амгалан гэр бүл” хөтөлбөрийг гурван сарын хугацаанд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн үйлчилгээгээр дамжуулан тухайн өрхийн хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь туслах. Амьдралын чанарыг дээшлүүлэхэд нь дэмжлэг болох, аз жаргалтай гэр бүлийг бий болгох юм. Гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж буй 272 өрхөөс 30 өрхийг сонгож хөтөлбөрийн эхний шатыг эхлүүлээд буй. Тус хөтөлбөр нь гурван сарын хугацаанд хэрэгжих бөгөөд гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, оюун санааны эмчилгээ, сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн архи, донтолтын асуудал хариуцсан мэргэжилтэн, клиникийн профессор С.Мөнхтуяа, тус аймагт ирж залуу гэр бүлүүдэд сургалт явуулсан байгаа. Энэ сургалтын үр дүнд аймагт “Өөртөө туслах бүлэг”-ийн салбар дэмжих бүлгийг 20 гишүүнтэйгээр байгууллаа. Мөн “Тогтвортой амьдрал-амгалан гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 325-р анги, Политехникийн коллеж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 153 ажилтан, албан хаагчдад “Архи ба Ковид” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Ер нь энэ хөтөлбөр нь залуу гэр бүлд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэхэд туслах хөтөлбөр юм. Зорилтот гэр бүлүүдэд зориулагдахаас гадна аймгийн хэмжээнд хэрэгжиж, залуу гэр бүл бүрд хүрч үйлчилсэн, зорилтот ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.