iPhone хэрэглэгчид өөрийгөө өндөрт тавьдаг хүмүүс байдаг


Их Британий коллежууд 500 хүний ухаалаг гар утсандаа хандах хандлагыг судалж iPhone болон Android гар утас хэрэглэгчдийн сэтгэлгээний ялгааг гаргажээ.

 

Судалгааны дүнд өгүүлснээр iPhone хэрэглэгчид нь үнэнч шударга, даруу төлөв байдлаар тааруу бол сэтгэл хөдлөл, өөрийгөө эрхэмлэх үзэл өндөртэй, нээлттэй, нийтэч хүмүүс болох нь харагдсан байна.

Мөн iPhone барьдаг хүмүүс эмэгтэй байх магадлал Android барьдаг хүмүүсээс 2.25 дахин өндөр гэнэ. Бас iPhone-чид Android-уудаас насаар залуу байжээ.

Бас нэг сонирхолтой үр дүн нь iPhone хэрэглэгчид барьсан гар утсаа зэрэг зиндааны билэгдэл гэж харах хандлагатай байна.

Тэд мөн эд баялаг, нийгмийн статуст анхаарал тавьж, өөрийн эрх ашгийн тулд дүрмийг зөрчихөөс буцахгүй хандлагатай гэжээ.

Судалгааны тайлан энэ сарын "Cyberpsychology, Behavior, and Social Networking Journal" сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.