Д.Ганбаатар Азийн туялзуур сэлмийн холбооны Зүүн Aзийн бүсийн захирал болов


Монголын туялзуур сэлмийн холбоо /МТСХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар Зүүн Aзийн бүсийн захирал болов. Азийн туялзуур сэлмийн холбоо /Fencing Confederation of Asia/-ны Ерөнхий Ассамблей 2021 оны 10 дугаар сард Ташкент хотноо болж, шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, комиссын гишүүдийг сонгосон билээ. /АТСХ/-ны шинэ Ерөнхийлөгчөөр АНЭУ-ын шейх /Sheikh/, Эмиратын сэлмийн холбооны ерөнхийлөгч Салем Бин Султан АЛ Күасими /Salem Bin Sultan Al Qasimi/ сонгогдсон юм. Тэрбээр бүсийн захирлуудын томилгоог хийж, ийнхүү Д.Ганбаатарыг Зүүн Aзийн бүсийн захирлаар томилжээ. Зүүн Азийн бүсэд Хятад, Солонгос, Япон, Хонконг, Макао улсууд багтаж байна. МТСХ-ны хувьд энэхүү өндөр хариуцлагатай албанд анх томилогдож байгаа бөгөөд туялзуур сэлмийн гадаад харилцааг шинэ түвшинд хөгжүүлж, Монгол Улсын нэрийг олон улсад сурталчилах боломж нэмэгдэж байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.