Ерөнхий сайд хил гаалийн хяналтад онцгой анхаарахыг УОК-т үүрэг болгов


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний “Омикрон” хувилбараас сэргийлэх үүднээс хил гаалийн хяналтад онцгой анхаарал тавихыг УОК-т үүрэг болгожээ. Энэ үеэр УОК, ЭМЯ-наас иргэдийг коронавирусний вакцины гуравдугаар тунд хамрагдах идэвхийг нэмэхийн тулд дархлаажуулалтын цэгийг нэмж байгаагаа мэдээлжээ. Коронавирусний шинэ хувилбар гарсантай холбоотойгоор Монгол Улс тухайн вирусний халдвар тархсан орноос ирж байгаа болон тэдгээр улс орноор дамжин өнгөрсөн гадаадын иргэнийг хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК гаргаад буй юм. Мөн халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн иргэдийг эх орондоо хүлээж авах ч өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлахаар болсныг УОК-ын 29 дүгээр хуралдаанаар шийдвэрлэсэн.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.