Хүүхэд залуус дуу хоолойгоо хүргэж байна


“Монгол Экологи” төв Европын холбооны санхүүжилтээр "Youth Sustainability Corps" (YSC) буюу "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд “Залуусын хүч 2” үйл ажиллагааг энэ сарын 27-нд зохион байгууллаа. Улаанбаатар хотод 2 дахь удаагаа зохион байгуулж буй, 15-22 насныханд нээлттэй хөтөлбөрийн “Залуусын хүч” үйл ажиллагаанд нийслэлийн 12, 119, 1, 84 дүгээр дунд сургууль, “Томуужин” сургууль, Ховд аймгийн Манхан, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 9-12 дугаар ангийн 60 гаруй сурагч оролцов. Европын Холбооноос Монгол Улсад Элчин сайд хатагтай Аксель Никэйз үйл ажиллагааг нээж үг хэлж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. Хүүхдүүд сургуулийн орчин дахь гадуурхалт, дээрэлхэлт, сэтгэл түгшүүр, айдас, мөн энэ бүхэн юунаас бий болдог, яаж түүнийг даван туулах талаар ярилцлаа. Түүнчлэн, дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг арилгахад өөрсдийн хувь нэмрийг хэрхэн оруулах тухай ч хэлэлцэв. Тухайлбал, “Эрүүл мэнд” сэдвийг сонгосон хүүхдүүд зүрх судасны өвчлөлийн талаар тэмдэглэхдээ, энэ өвчний суурь нь хүүхэд насанд эхэлдгийг тодотгожээ. Учир нь амьдралын буруу хэв маяг, зүй бус хооллолт зэргээс улбаалан зүрх судасны өвчлөлийн үндэс бага наснаас тавигддаг судалгааг танилцуулсан байна. Иймд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг багаасаа хэвшүүлж, гар утасны хэрэглээ, сошиал орчинд өнгөрүүлэх цагаа цэвэр агаарт алхах, спортоор хичээллэх зэргээр сольж эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг уриалжээ. “Монгол Экологи төвийн ерөнхий менежер Г.Чимгээ ярихдаа, “Хэдийгээр цар тахлын таагүй нөхцөл байдалд бид ажиллаж амьдарч байгаа ч хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, тэдэнд үзэл бодол, хүсэл сонирхолоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгохыг зорьж энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Эх орны маань ирээдүйн эзэд хүүхэд залуусаа бид хэр сонсож байна вэ, тэдний өмнө тулгардаг сэтгэлзүйн асуудлыг даван туулахад нь туслах мэдээллийн хүртээмж хэр байна, тэдний дуу хоолой шийдвэр гаргах түвшний хүмүүст хүрдэг үү гэдэгт анхаарлаа хандуулж, бага ч болов шийдэхийг манай байгууллага зорьдог” хэмээв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.