Дартсын спортоор "НОМТ-180" лигийг сарын хугацаанд зохион байгууллаа


Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн Засаг дарга Б.Жигмэддорж санаачлан "Номт-180" лигийг нэг сарын хугацаанд зохион байгууллаа. Тус лигийн тэмцээнд 15 багийн нийт 45 тамирчин оролцсон байна. Уг лиг нь баг тус бүр 7 хоногт 4 тоглолтыг хийсэн байхаар зохион байгуулсан бөгөөд 11 дүгээр сарын 25-ны өдөр дүнгээ гаргаж шагнал гардууллаа. “НОМТ-180” лиг нь шилжин явах цомтой бөгөөд тус аваргын шагналыг Номтын бүргэдүүд хүртсэн бол дэд байрт Номтын далбаа, гутгаар байрт Номт тийм багууд тус тус шалгарлаа. Төв аймагт анх 1993 онд “Тас” дартсын клуб үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Үүнээс хойш үйл ажиллагаа нь хэвийн бус байдалтай байсаар 2018 оноос “Төв аймгийн дартсын клуб”-ийг шинээр байгуулжээ. Улмаар 2020 онд “Зэв” дартсын клуб нэртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн Зуунмод сумын Номт 1-р багийн байранд эхлүүлснээр дартсын спорт Төв аймагт эрчимтэй хөгжиж, өдгөө 100 гаруй иргэний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар болж чаджээ. Тус лигийн хаалтын үеэр ахмад тамирчин н.Бямбаа хэлсэн үгэндээ, “Анх Монгол Улсад дартсын спорт үүсэн хөгжиж эхлэх үед Төв аймагт “Тас” дартсын клубийг нөхөдтэйгөө нийлэн нээж байлаа. Энэхүү түүхэн цаг үеэс хойш тус спортыг ийнхүү эрчимтэй хөгжиж байгааг харахад тун таатай байна. Дартсын спорт нь ямар ч насны хүн хичээллэх боломжтой гэдгээрээ их онцлогтой. Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, сайхан хамт олныг бүрдүүлж байгаад маш их талархалтай байна. Залуус гэлтгүй миний үеийн ахмадууд ирж энэхүү спортоор хичээллэж, эрүүл мэндээ дэмжээрэй гэж уриалмаар байна” гэсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.