“Монгол Улсын шинжлэх ухааны түүх” 5 боть номтой боллоо


ШУА-иас Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын шинжлэх ухааны түүх” 5 боть хэвлүүлжээ. Таван боть бүтээлийг түүхч, академич С.Чулуунаар ахлуулсан зохиогчдын багийг байгуулж, тодорхой төлөвлөгөө, үзэл баримтлалын дагуу туурвисан байна. Бүтээлд Монгол Улсад 1921-1930 онд шинжлэх ухааны ажлыг эрхлэн зохион байгуулах анхны төв байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн үүсэл хөгжлөөс салбарын өнөөгийн хөгжлийн түүхийг гэрэл зураг, бодит баримт, салбарын томоохон зүтгэлтэн, нэрт эрдэмтдийн тухай баримт мэдээллийг багтаажээ. Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1921 оны 11 дүгээр сарын 9-нд Ардын Засгийн газрын хурлын шийдвэрээр анх байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 22-нд Богд хааны зарлигаар батлуулж байв. Энэ шийдвэр нь Монгол Улсад шинжлэх ухаан хөгжих суурийг тавьж, 100 жилийн хугацаанд Шинжлэх ухааны хүрээлэн, БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон өргөжин хөгжсөн аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.