Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна


Сэлэнгэ:2021 оны 11 дүгээр сарын 27-ны 20.00 цагаас 11 дүгээр сарын 28-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна. 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-р сарын 2-нд бүх сумдын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.