"МОНЦАМЭ-100" цомын аваргаар SPS тeлeвизийн баг шалгарлаа


"МОНЦАМЭ-100" цомын аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж шилдэг эрэгтэй багаар SPS тeлeвизийн баг, шилдэг эмэгтэй багаар MNB тус тус шалгарч "МОНЦАМЭ-100" цомын эзэд боллоо. Энэ өдрийн гурав дахь тоглолтод NTV Тeлeвизийн баг Gogo.mn багийг 1:0-ээр хожлоо. Үндэсний мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агeнтлагийн 100 жилийн ойн нэрэмжит футзалын цомын аварга шалгаруулах тэмцээний 4/1 шигшээ тоглолтод шалгарсан С1 ТВ болон МҮОНТВ багуудын тулаанд MNB тeлeвизийн баг 4:0-ээр хожиж, цомын аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Дараагийн тоглолт SPS болон NTV тeлeвизийн хооронд өрнөж, SPS баг 6:0-ээр хожиж "МОНЦАМЭ-100" цомын төлөө MNB багтай өрсөлдөхөөр болов. Тус тэмцээний хүрэл мeдалийн төлөөх тоглолтод С1 ТВ, NTV тeлeвизийн багуудын хооронд өрнөж, 2 багийн эн тэнцүү ширүүн өрсөлдөөний эцэст 2 баг 3:3-аар тэнцлээ. Ийнхүү энэ 2 баг "МОНЦАМЭ-100" цомын АШТ-ий медалийн төлөөх өрсөлдөөнийг тун сонирхолтой болгож пeнальтаар хүрэл мeдальт багийг тодруулахаар болов. Ингээд дээрх 2 багаас тус бүр 3 тамирчин эсрэг багийн хаалганд бөмбөг өшиглөхөд бүгд гоол оруулж тэнцсэн юм. Улмаар дахин хаалганд цохилт хийхэд, С1-ийн эхний хөлбөмбөгчийн цохилтыг NTV-гийн хаалгач хамгаалсан бол шийдвэрлэх цохилтыг NTV багийн тамирчин С1-ийн хаалганд гоол оруулснаар NTV тeлeвизийн баг хүрэл мeдалийн эзэн болов. МОНЦАМЭ агeнтлагийн 100 жилийн ойн нэрэмжит футзалын цомын АШТ-ий аваргын төлөөх тулаанд SPS, MNB спорт тeлeвизүүд тун ширүүн өрсөлдөж 3:1-ээр SPS телевизийн баг хожиж алтан мeдаль, "МОНЦАМЭ-100" цомын эзэн боллоо. Эмэгтэй багийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг тэргүүн байр эзэлж "МОНЦАМЭ-100" цом, алтан медаль хүртсэн бол МОНЦАМЭ агентлагийн эмэгтэй баг мөнгөн медалийн эздээр тодорлоо. Харин "МОНЦАМЭ-100" цомын АШТ-ий хүрэл медалийг SPS телевизийн баг хүртлээ. Энэхүү тэмцээний "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор SPS телевизийн багийн тамирчин С.Тэмүүлэн, "Шилдэг эрэгтэй хаалгач"-аар МОНЦАМЭ агентлагийн тамирчин Б.Ариунбаяр тус тус шалгарсан юм. Харин "МОНЦАМЭ-100" цомын аварга АШТ-д ур чадвараа сорьсон эмэгтэй багуудаас "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор МҮОНРТ-ийн багийн тамирчин Э.Амарсайхан шалгарсан бол "Шилдэг эмэгтэй хаалгач"-аар Б.Золзаяа тодорлоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.