С.Энхболд: Коронавирусний шинэ “Омикрон” хувилбар ДОХ-ын вирустай хавсарсан гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл


ӨАБНУ-д бүртгэгдээд буй коронавирусний шинэ “Омикрон” хувилбар ДОХ-ын вирустай хавсарсан гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд УОК-оос хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. “Вирусний шинэ хувилбарын тархац "Делта"-гийнхаас хэд дахин хурдан, вакцины идэвхийг судруулж байгаа нь ч нотлогдоогүй. Дөнгөж судалж эхэлж байна. Дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай. Энэ вирус нь дархлаа дарангуйлах эм хэрэглэсэн, архаг суурь өвчтэй хүмүүст илүү халддаг. Шинээр бүртгэгдсэн хувилбартай холбоотой вакцины үр нөлөө ямар байх судалгааг дэлхийн томоохон компаниуд хийж байна. Судалгааны эхний үр дүн 14 хоногийн дараа гарна. Тухай бүрд нь шинэ мэдээлэл өгнө. Олон судлаач вакцины хамрагдалт сайн байгаа оронд нас баралт харьцангуй бага байх магадлалтай таамаглал гаргаж байгаа. Иймээс вакцины 3 дахь тундаа идэвхтэй хамрагдвал шинэ хувилбарыг давах боломжтой”-г тэрбээр дурдсан юм. Арав хоног тусгаарлах болсон талаар С.Энхболд тайлбарлахдаа, “Нууц үеийн хугацаа "Делта" вирусний хувьд 3.5 хоног байсан. тусгаарлалтын 3, 6 дахь хоногт нь шинжилгээ авна” хэмээв. Манай улсад 12-17 насны 267 мянган хүүхэд байгаагийн 259 мянгыг вакцинд хамруулжээ. Харин 5-11 насны хүүхдийн вакцин болон 12-17 насныханд 3 дахь тунг хийх талаар судалж байгаа. Учир нь БНХАУ, АНУ, Канад зэрэг дэлхийн цөөн оронд 11 дүгээр сараас 5-11 насныханд вакцин тарьж эхэлсэн. Судалгаа шинжилгээний үр дүнг харж байж шийдвэрээ гаргана гэдгийг салбарын сайд тэмдэглэлээ. Одоогоор коронавирусний эсрэг вакцины 3 дугаар тунд 600 гаруй мянган иргэн хамрагдаад байгаа бол 200 гаруй мянган иргэн нэг, хоёрдугаар тунгаа тариулаагүй байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.