С.Амарсайхан: Бизнесийн салбарын үйл ажиллагааг одоо байгаа хэмжээнд үргэлжлүүлнэ


Манай улс дотоодод одоогоор ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио тогтоохгүйг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Тэрбээр, нэн түрүүнд “Ковид-19”-ын шинэ хувилбарыг гадаад улс орноос хилийн боомтоор дамжин орж ирж болзошгүй хэд хэдэн нөхцөл байдалд арга хэмжээ авч байна. Цаашид энэ нь хэрхэн өөрчлөгдөх, ямар хүндрэл үүсэх, эрсдэл бий болохыг хэлэх боломжгүй. Тухайн цаг үед нь тохирсон зарим нэг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Дотоодод бизнес, эдийн засгийн салбарыг одоо байгаа хэмжээнд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх байр суурьтай байна. Иргэдээ гадаад руу явуулахгүй гэх боломжгүй, гарцаагүй биш бол явахгүй байх нь хамгийн зөв шийдэл гэдгийг зөвлөсөн юм. Учир нь тухайн зорчиж буй оронд ямар хүндрэл бий болж, гэнэтийн арга хэмжээ авах, хил гааль нь хэр удаан хаахыг мэдэх боломжгүй. Хилээ бүрэн хаасан улс орон байхгүй бөгөөд шинэ хувилбар бүртгэгдсэн тухайн бүс нутгаас ирэх нислэгийг л хязгаарлаж байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.