Коронавирусний халдварын тохиолдол 486-гаар нэмэгдлээ


Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 486-гаар нэмэгдлээ. Харамсалтай нь дөрвөн хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1912 хүн нас барсныг бүртгээд байна. Шинээр халдварласан тохиолдлын 291 нь нийслэлд, 195 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6733 хүний 2640-ийнх нь биеийн байдал хөнгөн, 3124 нь хүндэвтэр, 860 нь хүнд, 109 нь нэн хүнд байдалтай байна. Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан 13438 хүн гэрийн хяналтад байгаа аж. ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, УГТЭ-ийн захирал, Дотрын зөвлөх эмч Ц.Төмөр-Очир нар “Ковид 19”-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.