Автомашины дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй


Улс тунхагласны 97 жилийн ой маргааш тохиож буй. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр тул тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээллээ. Улс тунхагласны ойн өдөртэй зэрэгцээд амралтын өдрүүд үргэжилж буй тул иргэд, жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, амралтын өдрүүдийг согтууруулах ундаагүй, зөв зохистой тэмдэглэхийг ТЦА-наас зөвлөж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.