2022 оны төсвийн төслийг өргөн барьлаа


Өвөрхангай:Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа. Ирэх онд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг 36.3 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн байна. Үүнээс 21,7 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр, 3.3 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлогоор, 1.2 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт сумын төсвөөс төвлөрүүлэх орлогоор, 8.4 тэрбум төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн санд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгээр, 1.2 тэрбум төгрөгийг аймгийн төсвийн урьд оны үлдэгдлээс, 287.4 сая төгрөгийг төсвийн байгууллагуудын өөрийн орлогоор бүрдүүлэхээр төсөл боловсруулжээ. 12 дугаар сарын 1-ний өдөр хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар тус төсвийн төслийг хэлэлцэн батлах юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.