Их аварга Тэрүнофүжи 12 даваатай башёг тэргүүлж явна


Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Мэйсейтэй учраа таарч, түүнийг давснаар 12 даваатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхлэв. Озэки Шодай энэ өдөр Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар даваа, унаатай болсон бол Озэки Такакэйшо, Такаясү /М-5/-г давлаа. Харин Комүсүби Ичиножёо Такарафүжи /М-4/-тэй барилдаж, ёрикири мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай болов. Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай Хидэноүми /М-9/-тэй учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 6 унаатай яваа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Аби /М-15/-тэй хүч үзэж түүнд цүкиодаши мэхээр унаснаар 9 даваа, 3 унаатай боллоо. Харин Аби 11 даваатай байна. Энэ өдөр, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Дайэйшо /М-1/-тэй таарч барилдан, түүнд ошитаоши мэхээр ойчиж, 5 даваа, 7 унаатай байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.