СЗХ-ны зохицуулалттай хуулийн байгууллага, ААН-үүдийг тооллогод оролцохыг уриаллаа


Байгууллага, ААН-ийн ээлжит тооллого орон даяар явагдаж буйтай холбоотойгоор СЗХ-ноос тус хорооны зохицуулалтын хүрээнд хамаарагдах санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүдийг тооллогод хамрагдан, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг сануулан уриаллаа. Тодруулбал, СЗХ-ны зохицуулалтад хамаарах үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, ББСБ, хадгаламж зээлийн хоршоо, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд, хувь хүн, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд https://toollogo.1212.mn цахим хаягаар хандан бүртгүүлэх юм. Мөн www.toollogo.1212.mn цахим хуудсанд ААн-үүд www.etax.mta.mn татварын цахим системд нэвтрэх хаягаараа, иргэн бол татвар төлөгчөөр бүртгэлтэй бол мөн адил татварын системээр эсвэл www.e-mongolia.mn системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх боломжтой юм. Байгууллага, ААН-ийн улсын ээлжит тооллого ирэх сарын 1 хүртэл явагдана.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.