Санал хүсэлтийн ихэнх нь газрын асуудлаар ханджээ


Баянхонгор: 2021 оны гуравдугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд төрийн байгууллага албан тушаалтанд хандсан 6726 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг ирүүлжээ. Үүнд, Аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт 79, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагт 366, Сумдын ЗДТГ-т 2957 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирсэн байна. Аймгийн ЗДТГ-т бичгээр 79 өргөдөл ирснээс 41 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 38 өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлжээ. Нийт ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын 42 хувь нь газрын асуудлаар, 28 хувь нь тусламж дэмжлэг хүссэн, 20 хувь нь халамжийн асуудлаар, 5 хувь нь ажил хүссэн байсан бол үлдсэн хувь нь бусад асуудлаар ханджээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.