Шатрын Блиц, Рапидын ДАШТ 2021 оны Казахстанд болно


Казахстан улсын Нур-Султан хотноо 2021 оны 12 дугаар сарын 25-31-нд 2021 оны блиц болон рапидын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ДАШТ-ийг зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээний 2 ангилалд 2021 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд 3 төрлийн олон улсын чансааны аль нэг нь эрэгтэй шатарчид 2550 буюу түүнээс дээш, эмэгтэй шатарчид 2250 буюу түүнээс дээш тохиолдолд оролцох боломжтой юм байна. Үндэсний шатрын холбоодод эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 шатарчинд оролцох эрх олгодог уг эрхийг гадаад чансаагаар эхний 10-т багтсан шатарчдын дунд 12 дугаар сарын 4-5-нд сорил тэмцээн хийж шалгаруулна. Жич: Сорил тэмцээнд оролцох шатарчид хүсэлтээ info@mcf.mn хаяг руу овог нэр, FIDE ID, утасны дугаарын хамт 11 дүгээр сарын 30-ны дотор илгээхийг МШХ-ноос мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.