Ундны усанд агуулагдах ураны хэмжээ зохих хэмжээнээс өндөр байна


Сүхбаатар:Баруун-Урт сумын ундны усан дахь ураны агууламж зохих хэмжээнээс өндөр гарчээ. Тодруулбал, ДЭМБ-аас ундны усанд агуулагдах ураны хэмжээг 30 мкг/л байхыг зөвшөөрдөг бол Баруун-Урт сумынх 46 мкг/л байна гэж шинжилгээгээр батлагджээ. Энэ талаар Дөрвөлж ОНӨҮГ-ын Лабораторийн эрхлэгч Ц.Нандинцэцэгээс тодруулахад, Баруун-Урт сумын ундны эх үүсвэрээс дээж авч, тогтмол шинжилдэг, мөн МХГ-т дээжээ давхар хүргүүлдэг. Энэ шинжилгээгээр ундны усан дахь ураны хэмжээ зохих хэмжээнээс өндөр байна гэдэг үгнэлт гарсан. Ганц Баруун-Урт ч биш Халзан, Баяндэлгэр зэрэг хэд хэдэн сумдынх адил хэмжээнд байгаа. Энэ нь Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 70 хувьд ураны илэрц байгаатай холбоотой. Учир нь ундны усыг газрын гүнээс авдаг учир ихэнх газар нутгаар тархсан ураны агууламж усанд илэрч байгаа гэсэн үг. Гэхдээ манай аймагт тархсан ураны илэрцийн хувьд цөмийн идэвхжилгүй гэдгээрээ аюул багатай. Ер нь ундны усанд байх микро, макро элементүүдийн нэг бол уран. Гагцхүү заасан хэмжээнд байх ёстой гэв. Хэлсэнчлэн Сүхбаатар аймгийнхэд хэдэн сумын ундны усан дахь ураны агууламж өндөр байгаа гэнэ. Үүнийг шийдвэрлэх гол арга зам нь ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж усаа шүүж хэрэглэх гэдгийг албаныхан хэлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.