Барилгын материалын 38 хувийг дотоодоос хангаж байна


Манай улс барилгын материалын хэрэгцээнийхээ 38 хувийг дотоодоос хангаж, үлдсэн хувийг импортоор авч байна. Энэ талаар БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлийн форум-2021”-ын үеэр мэдээлэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цемент, арматур, хавтгай шил зэрэг барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тусгаад буйг тодотголоо. Энэ хүрээнд арматурын 15 үйлдвэр, цементийн 5 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ховд аймагт 6 дахь үйлдвэр ашиглалтад орно” гэдгийг тэрээр “Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого”, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ий биелэлт, үр дүн” сэдвээр тавьсан илтгэлдээ танилцууллаа. “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлийн форум-2021” дотоодоос барилгын материалаа хангаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын материал үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой болов.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.