УГТЭ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр 45 хувийн гүйцэтгэлтэй байна


Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ЭМЯ-ны санхүүжилтээр 40 нано шоо дөрвөлжин метр багтаамжтай хүчилтөрөгч үйлдвэрлэх болон баллон цэнэглэх хоёр хэсэгтэй, 7х10 хэмжээтэй хүчилтөрөгчийн үйлдвэр барьж байна. “Нью Терравокс” ХХК-ийн гүйцэтгэж буй уг үйлдвэрийн барилгын ажил өчигдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон бусад тасгуудын нийт 220 гаруй хүчилтөрөгчийн төгсгөл бүхий эмчилгээний оронд хүчилтөрөгчийг хэрэгцээнд нь тохируулан, хүний оролцоогоогүй ухаалаг ажиллагаагаар хийн хоолойгоор дамжуулах боломж бүрдэх юм. Мөн энэхүү төслийн хүрээнд хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилуулж байгаа бөгөөд уг компрессорийн тусламжтай зөөврийн хүчилтөрөгчийн баллоныг өөрөө цэнэглэх тул хойшид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.