Мотоциклийн хөдөлгөөнийг хориглов


Баянхонгор аймгийн хэмжээнд 2021.12.01-2022.03.01 хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо. Хүйтний улирал эхэлж, аймгийн хэмжээнд авто замын зорчих хэсгийн гадаргуу цасан давхарга тогтон, халтиргаа гулгаа үүсэж буйтай холбогдуулан тус арга хэмжээг авч байгаа аж. Замын хөдөлгөөнд оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор тус шийдвэрийг аймгийн хэмжээнд жил бүр хэрэгжүүлж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.