Салхи 18-20м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурна


Баянхонгор:Энэ сарын 25-30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Баянхонгор аймагт цас орж, хүйтэрч, говийн нутгаар салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна. Тодруулбал, 27, 28-нд хангай уулархаг нутгийн ихэнх, хээр талын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 5-10м/с. 27, 28-нд говь болон хээр талын нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурах юм байна. 27-ныг хүртэл нийт нутгаар дулаарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, тал хээрийн нутгаар шөнөдөө 10-15 хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. 28-наас нийт нутгаар хүйтэрнэ
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.