ХАА-н мэргэжилтнүүд "LEGS олон улсын стандарт"-ын мэдлэг эзэмшив


Дундговь : НҮБ-ын ХХАА-н байгууллагаас “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт” (LEGS) сургалтыг 11-р сарын 21-22-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн 15 сумын мал аж ахуйн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүд оролцжээ. LEGS (Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт) нь хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гамшигт ихээр өртдөг улс орон, бүс нутгийн хүн амд зориулагдсан бөгөөд онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн хамгийн тохиромжтой үйл ажиллагааг тодорхойлоход туслах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх стандарт, үйл ажиллагаа, зааварчилгаагаар хангах зорилготой олон улсын стандарт юм. Сургалтаар оролцогчид гамшгийн үеийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа ба хувилбарыг шинжлэх, үнэлгээ хийх мэдлэгтэй болж, иргэдийг энэхүү бүхий л үе шат, үйл ажиллагаанд оролцуулах арга, аргачлалд суралцсан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.