Элчин сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзав


Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан нөхцөл, үр дагаврын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемыг энэ сарын 22-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Тусгай илтгэгч Рем Алсалемын энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-нд Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцаж, сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Монгол Улс хүний эрхийн салбарт НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогын хүрээнд 2004 онд НҮБ-ын Тусгай илтгэгч нарт байнгын хүчинтэй урилга (standing invitation) илгээсэн бөгөөд Рем Алсалем нь уг урилгын дагуу Монгол Улсад айлчилж буй 10 дахь Тусгай илтгэгч юм. Мөн өдөр Элчин сайд Л.Пүрэвсүрэн Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс (ICDP)-ын Гүйцэтгэх захирал Асунта Виво Каваллер, Бодлого хариуцсан захирал Ражив Нараян нарыгхүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын харилцаа, хамтын ажиллагааны явц, ойрын хугацаанд хэрэгжүүлэх буюу зохион байгуулах хамтарсан ажлын талаар санал солилцов.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.