Аймгийн хэмжээнд 882 жирэмсэн эхийг шинээр хяналтад авчээ


Завхан: Тус аймагт өнөөдрийн байдлаар 1139 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 1145 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1.2 хувиар өсжээ. Харин нялхсын эндэгдэл өмнөх оноос өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 11189 болж, өмнөх оны мөн үеэс 10643-өөр тус тус өссөн байна. Эхний 10 сард 17470 өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвүүдэд 138.0 мянган ор хоногоор хэвтүүлж эмчилжээ. Мөн 287.7 мянган хүнд амбулаториор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 882 жирэмсэн эхийг шинээр хяналтад авсан байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.