“Шар” түвшинд шилжих журмыг Засгийн газарт ирэх долоо хоногт танилцуулна


Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийнхээ 50 хувийг коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд хамруулсан тохиолдолд Гамшгаас хамгаалан өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинг “шар” түвшинд буулгана. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 28 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдаад байгаа аж. Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэхдээ, “Шар” түвшинд шилжсэнээр ямар зохицуулалт хийх талаар журамд өөрчлөлт оруулах ажлын баг ажиллаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралд журмын төслөө танилцуулах юм. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлах заалттай ч иргэдийнхээ орлогыг нэмэх үүднээс зарим салбарыг үе шаттай нээсэн. “Шар” түвшинд шилжсэнээр аж ахуйн нэгж байгууллагад тавьдаг хязгаарлалтыг сулруулна. Тухайлбал, одоо урлаг, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулж байгаа бол “шар” түвшинд хязгаарлалт тогтоохгүй. Мөн зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээ хийхгүй болно. Энгийн амьдралын горимд шилжихийн тулд вакцины гуравдугаар тунд хамрагдах нь чухал” гэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.