Улсын хэмжээнд 567 мянган тонн улаанбуудай хураан авчээ


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулсан байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг товч танилцуулсан юм. Тэрбээр, “Урьдчилсан дүнгээр 404.3 мянган га талбайгаас 605.6 мянган тонн үр тариа хураан авсан. Үүнээс 567 мянган тонн нь улаанбуудай байна. Мөн 18.5 мянган га талбайгаас 181.5 мянган тонн төмс, 53.6 мянган тонн тосны ургамлын ургамал хураан аваад байна. Ургацын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудай 155.8 мянган тонн, тэжээлийн ургамал 130.8 мянган тонн, тосны ургамал 32.3 мянган тонноор их байна” гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.